“Чингис хаан” музей Казахстаны Үндэсний музейтэй хамтарна
Чихэнд чимэгтэй
2025-02-27
“Чингис хаан" үндэсний музей, Казахстаны Үндэсний музейтэй хамтран ажиллах санамж бичигт хоёр музейн захирал С.Чулуун, Берик Абдыгалиулы нар Улаанбаатар хотноо энэ сарын 24-нд гарын үсэг зуржээ. Ингэснээр соёлын өвийг хадгалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, ном хэвлэл, бүтээл хэвлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэгт хамтарч ажиллах боломж бүрдсэн байна. Монголд айлчилсан Б.Абдыгалиулы сүүлийн хэдэн жил Казахстан улс Алтан ордны улсын өв соёлыг судлах, сурталчлахад анхаарч 2024 онд тус улсын 800 жилийн ойг тэмдэглэн "Зүчи хаан" цогцолборыг байгуулсан тухайгаа танилцуулсан байна. Улмаар "Чингис хаан" музейтэй хамтран Зүчи хаан, түүний залгамжлагчид болон Алтан Ордны улсын түүхэн өвийг хамтран судалж, хурал, төсөл хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг манай тал талархан хүлээж авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.