Монголын хамгийн өндөр настай уулчин Гавьяат дасгалжуулагч боллоо
Чихэнд чимэгтэй
2025-02-27
Уулын спортын ахмад тамирчин, өдгөө 96 настай Т.Ичинноров өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат дасгалжуулагч цол тэмдэг гардан авлаа. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Ичинноров нь Монголын хамгийн өндөр настай уулчин юм. Тэрбээр 1991 онд Хан Тэнгэр уулын 7010 метр өндөрт авирахдаа 62 настай байсан бөгөөд Монголын эмэгтэй уулчдаас хилийн дээс алхаж, гадаадын ууланд авирсан анхны уулчин ажээ. Түүнийг Б.Гангаамаа тэргүүтэй уулчид өнөөдөр Төрийн ордны гадаа цэцэг барин угтсан бөгөөд энэ талаар Б.Гангаамаа цахим хуудсандаа “Уулчдын өндөр ээж Эхо эгч маань төрдөө үнэлүүлж, Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаалаа. Та минь энх тунх урт удаан наслаарай” хэмээн бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.