images

Монако: Б.Мөнгөнтуул Германы шатарчныг хожсоноор "Гран При" тэмцээнийг тэргүүлж эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-27


    Монако улсад болж байгаа шатрын “Гран При” тэмцээнд оролцож буй Монголын Их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр Германы Элизабэт Петцийг хожлоо. Ингэснээр таван оноотой болж Оросын Екатерина Лагно, Александра Горячкина нартай ижил оноотойгоор тэмцээнийг тэргүүлж эхлэв. Манай тамирчин өнөөдөр сүүлийн өргөө А.Горячкинатай нүүх бол Е.Лагно Ираны Сара Кадемтай тоглоно. Б.Мөнгөнтуул энэ тэмцээнд найман өрөг тоглохдоо хоёр хожиж, зургаа тэнцэн таван оноотой болсон билээ. Тэрбээр шатрын өсвөрийн ДАШТ-ий хошой мөнгөн медальтай, зургаан настайгаасаа хойш олон улсын шатрын тэмцээнд оролцож буй, 32 жилийн туршлагатай Монголын шилдэг тамирчин юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.