Улаанбаатар-Ташкент чиглэлд “Хүннү эйр” компани нислэг үйлдэнэ
Чихэнд чимэгтэй
2025-03-03
Монголын агаарын тээврийн “Hunnu Air” компани Узбекистаны Ташкент хот руу шууд нислэг үйлдэх тухай хэлэлцээг тус хотын олон улсын нисэх онгоцны буудалтай хийсэн талаар "The Caspian Post" сонин мэдээллээ. Нислэгийг энэ оны хоёрдугаар улиралд “Embraer 190” онгоцоор үйлдэж эхлэх юм байна. Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох нь өнгөрөгч хоёрдугаар сард болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны үеэр тодорхой болсон юм. Түүнээс өмнө хоёр улсын ерөнхийлөгч харилцан айлчлахдаа энэ тухай ярилцаж, Монгол улсаас Узбекистанд суугаа Элчин сайд Д.Батбаатар тус улсын Тээврийн сайд Илком Махкамовтой 2024 оны 12 дугаар сард уулзан энэ ажлыг урагшлуулж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.