images

“Netflix” платформын англи хэлээрх бус контентыг Өмнөд Солонгос тэргүүлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-03


   АНУ-ын видео стриймингийн “Netflix” платформ хоёр жил тутмын тайлангаа өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд танилцууллаа. 2024 оны хоёрдугаар хагаст үзэгчид тус платформоор дамжуулан кино, уран бүтээлийг 94 тэрбум цаг үзсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээсээ тав дахин их аж. Мөн Өмнөд Солонгосын олон ангит кино, уран сайхны кино, шоу нэвтрүүлгүүд олон үзэгчтэй байжээ. Тухайлбал, "Squid Game 2" цуврал он гарахаас зургаа хоногийн өмнө тус платформоор гарч эхэлсэн ч 87 сая буюу хамгийн их үзэгчтэй цуврал болсон аж. Ингэснээр “Netflix”-ийн англи хэлээрх бус контентыг Өмнөд Солонгосын бүтээлүүд хоёр жил дараалан тэргүүллээ. Мөн өнгөрсөн онд тус улсын "Officer Black Belt" (40 сая), "Uprising" (24 сая), "Cross" (23 сая), "Love Next Door" (20 сая), "Culinary Class Wars" (17 сая) кинонууд хамгийн олон хүн үзсэн бүтээлийн жагсаалтад багтсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.