images

БНСУ: Өндөр настан эмэгтэй хог гэж андуурч хаясан мөнгөнийхөө ихэнхийг олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-06


   БНСУ-ын Сэжун хотын иргэн 60 гаруй насны эмэгтэй хотын захиргаанд хандаж яаралтай тусламж хүсчээ. Тэрбээр хүүгийнхээ эмнэлгийн төлбөрт зориулж хураасан 26 сая воныг хог гэж андууран хогийн цэгт аваачиж хаяснаа хэлж, мөнгийг нь яаралтай олж өгөхийг хүссэн байна. Хотын захиргааны албан хаагч даруй арга хэмжээ авч хог ангилан ялгах газартай холбоо тогтоон ажлаа түр зогсоохыг үүрэг болгожээ. Улмаар хогийн цэг дээр очиход хогийг аль хэдийнэ ангилж, ялгаж багцалсан байсан аж. Гэсэн ч ажилчид хогийг дахин задалж мөнгийг хайж эхэлсэн бөгөөд уйгагүй түүж цуглуулсны эцэст 18,200,000 вон олсон байна. Үлдсэн 10 гаруй сая вон олдоогүй гэнэ. Гэвч уг эмэгтэй хотын захиргааны цахим хуудсаар дамжуулан тус байгууллагын ажилчдад талархаж буйгаа онцлон дурдаж, мөнгөнийхөө талыг ч гэсэн олсондоо баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.