images

Үйлчлүүлэгчийн данс руу 280 долларын оронд 81 их наяд доллар шилжүүлжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-03-06


   АНУ-ын хамгийн том дөрвөн банкны нэг “Citigroup” үйлчлүүлэгчийнхээ дансанд 280 доллар шилжүүлэх байтал алдаа гаргасны улмаас 81 их наяд доллар шилжүүлжээ. “Financial Times” сонины өнгөрсөн баасан гарагийн дугаарт мэдээлснээр, энэ үйлдэл төлбөр гүйцэтгэгч хийгээд шилжүүлэг хянах ажилтны анзааргагүйгээс болсон байна. Гэвч маргааш өдөр нь энэ шилжүүлэг эцсийн байдлаар зөвшөөрөгдсөнөөс хойш нэг цаг хагасын дараа банкны өөр нэг ажилтан алдаа гарсныг мэдэж нэн даруй цуцалжээ. Банкнаас мөнгө гараагүй, гэхдээ алдаатай гүйлгээ хийгдэх буюу “мөнгө алдагдахад ойрхон” байсныг “Citigroup” төв банкинд албан ёсоор мэдэгдсэн байна.   

   “Financial Times” сонинд албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр “Citi” банк өнгөрсөн ондмөнгө алдагдахад ойрхон” гүйлгээ 10 удаа хийсний үнийн дүн нэг тэрбум долларыг давжээ. Энэ нь 2023 оныхоос 13-аар цөөн тохиолдол юм. Эрсдэлийн асуудлаар зохицуулагч байгууллагуудын тавьж буй шаардлагыг ханган биелүүлж, технологи, мэдээлэл дамжуулалтын чанараа сайжруулахад хөрөнгө оруулахад анхаарч байгаагаа тус банкны захирал Марк Мэйсон өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ чиглэлд ахиц гаргахгүй байгаагийн улмаас “Citi” банк 2020 онд 400 сая, 2024 онд 136 сая долларын торгууль хүлээсэн юм.

Зураг дээр: “Citi” банкны Нью-Йорк хот дахь салбар. Эх сурвалж: REUTERS/Roman Tiraspolsky

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.