Монгол, Япон улсууд “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөр” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Чихэнд чимэгтэй
2025-03-06
Сар шинийн өдрүүдэд Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсын Гадаад хэргийн сайд Иваяа Такэшигийн урилгаар тус улсад айлчлав. Айлчлалын үеэр олон арга хэмжээнд оролцож, чухал хэлэлцээ хийжээ. Тухайлбал, хоёр улсын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөр” харилцан ойлголцлын санамж бичигт сайд нар гарын үсэг зурав. Энэ хөтөлбөрөөр буцалтгүй тусламжийн хоёр төсөл хэрэгжүүлэх бөгөөд нэг нь Агаарын бохирдлын мониторинг хийхэд тоног төхөөрөмж нийлүүлэх 275 сая иений төсөл бол нөгөө нь Ариутгах татуургын менежментийн тоног төхөөрөмжөөр хангах 270 сая иений буцалтгүй тусламжийн төсөл ажээ. Үүнээс гадна Японы тал Монголын дэд бүтцийг сайжруулахад зориулж 545 сая иений буцалтгүй тусламж өгөхөө амласан байна. Харин Монголын талаас Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаахад туслах, хамтран ажиллахаа илэрхийлж холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадмаар тус улсын хаан Нарүхито манай улсад айлчлах нь тодорхой болоод байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.