images

Дональд Трамп ХАМАС бүлэглэлд хатуу анхааруулга өгөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-06


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлд хандан, барьцаанд байгаа бүх хүнийг нэн даруй суллахыг шаардав. Улмаар энэ шаардлагыг биелүүлэхгүй бол үхлээс өөр сонголтгүй гэсэн утга бүхий хатуу анхааруулга өгсөн бөгөөд “TruthSocial” платформд бичихдээ "Барьцаанд байгаа хүмүүсийг дараа биш яг одоо сулла. Амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг нэн даруй буцааж өг. Тэгэхгүй бол та нар удахгүй дуусна" гэсэн байна. Мөн тэрбээр Газын зурвасын иргэдэд хандаж "Сайхан ирээдүй та нарыг хүлээж байна. Харин хүн барьцаалаад байвал ирээдүй чинь илүү харанхуй болно” гэжээ. АНУ-ын Засгийн газар барьцааны хүмүүсийг суллах асуудлаар ХАМАС бүлэглэлтэй нууцаар хэлэлцээ хийж байсан нь саяхан батлагдсан юм. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левиттээс энэ талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд "Яриа хэлэлцээ үргэлжилж байна. Илүү тодорхой мэдээллийг удахгүй өгнө" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.