Израиль: Монгол, Хятадыг хавсран суух шинэ Элчин сайд томиллоо
Чихэнд чимэгтэй
2025-03-06
Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Са’ар Монгол, Хятадыг хавсрах болон Польш, Мьянмарт суух гурван шинэ Элчин сайд томиллоо. Бээжинд суурин байж Улаанбаатарыг хавсрах Элчин сайдаар Эли Белоцерковскийг томилсон байна. Тэрбээр өмнө нь Өмнөд Африк, Украинд Элчин сайд байжээ. Харин одоогоор тус улсын Гадаад яамны Европын газрын ажилтан, өмнө нь Мумбайд суух Ерөнхий консул байсан Яаков Финкелстайн Польшид томилогдсон аж. Мөн одоогоор тус яамны Төрийн дипломат харилцааны хэлтэст aжилладаг, өмнө нь Коста Рикад Элчин сайд байсан Орен Бар-Элийг Мьянмарт томилжээ. Монгол, Хятадыг хавсран суух Элчин сайдаар Ирит Бен-Абба Витали дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.