Казахстан: Зүчи хааны тухай олон ангит киноны зургийг авч эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-06
Казахстан улс Зүчи хааны тухай “Алтан эзэнт гүрэн” зургаан ангит киноны анхны зургийг энэ сарын 4-ний өглөөний 9 цагт “Kazakhfilm” студид авчээ. Ингэснээр киноны зураг авалт албан ёсоор эхэлж байна. Кино төслийг тус улсын Ерөнхийлөгчийн санаачилгын сангаас дэмжин санхүүжүүлж байгаа аж. "Алтан эзэнт гүрэн” нь баримтат төрлийн олон ангит кино бөгөөд Туркийн “Karga Seven Pictures” студийн бүтээл юм. Тус студи “Netflix” платформоор 90 гаруй улсад гарсан “Rise of Empires: Ottoman and Testament: The Story of Moses” киног бүтээжээ. Уг кино “Netflix”-ийн түүхэн дэх хамгийн олон хүн үзсэн 10 цуврал киноны нэг болсон юм. Туркийн талтай Казахстаны TAURUS кино компани хамтран ажиллаж байна. Кино багийнхан өнгөрөгч нэгдүгээр сард Истанбулд гол дүрийн жүжигчин, хувцас хэрэглэл, зургаан анги зохиолын эцсийн хувилбарыг баталж, зураг авалтыг бүхэлд нь Казахстанд хийхээр шийдвэрлэсэн юм. Киноны зургийн 40 гаруй хувийг Казахстанд авахаар төлөвлөж байсан ч зураг авах газруудаа бүрэн судалж дууссаны дараа шийдвэрээ ийнхүү өөрчилсөн билээ. Мөн тухайн үед кинонд тоглох 350 жүжигчний 250 нь Казахстан, 100 нь Швед, Бельги, Англи, Герман, АНУ, Монголын иргэд гэдгийг мэдээлж байв.
Гэрэл зургийн эх сурвалж: "Kazinform" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.