“Adidas” компани хадгалж байсан “Yeezy” брэндийн пүүзээ бүгдийг борлуулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-06
Германы спорт барааны “Adidas” компани өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд худалдаанд гаргалгүй хадгалж байсан “Yeezy” брэндийн пүүзээ борлуулж дууссанаа мэдэгдэв. Компани энэ удаад 650 сая еврогийн борлуулалт хийж, 200 сая еврогийн ашиг олсон байна. “Yeezy” нь Америкийн хип хоп од Кэни Вэсттэй хамтран бүтээсэн брэнд юм. Харин К.Вэст еврейчүүдийн эсрэг болон нацистыг дэмжсэн утгатай үг, үйлдэл гаргасны улмаас тус компани 2022 оны аравдугаар сард гэрээгээ цуцалж, 1.2 тэрбум еврогийн үнэ бүхий бараагаа худалдаанд гаргахыг түр зогсоогоод байсан билээ. Үүний улмаас “Adidas” 31 жилийн түүхэндээ анх удаа алдагдал хүлээсэн юм. Уг пүүзийг устгахаар төлөвлөж байсан ч 2023 оны тавдугаар сард худалдаанд гаргасан бөгөөд орлогын тодорхой хэсгийг “Anti-Defamation League” зэрэг еврейн эсрэг үзлийг эсэргүүцэн тэмцдэг байгууллагуудад хандивласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.