images

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир Чингис хааны алтан хөшөөний талаар юу гэв?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-06


   Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Чингис хааны алтан хөшөө, шүтээн цагаан туг, төрийн хасбуу тамгыг бүтээн залж, Цагаан сарын шинийн 2-ны өдөр олон нийтэд танилцуулсан билээ. Уран барималч Л.Болдын загвараар бүтээсэн 7.5 метр өндөр, 14 тонн жинтэй энэ хөшөөг 7 кг алтаар бүрсэн бөгөөд Итали улсад цутгаж, өнгөрсөн онд музейд суурилуужээ. Тэгвэл уг хөшөөний талаарх байр сууриа Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Бум-Очир цахим хуудсандаа бичсэн байна. Хэл бичиг, антропологийн мэргэжилтэй тэрбээр Лондон коллеж, Кэмбриж, МУИС-д нийгэм соёлын антропологи, угсаатан судлалын чиглэлээр ажиллаж байгаад 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон юм. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 15-д бичигдэн парламентын гишүүнээр сонгогдсон билээ. Цахим хуудсандаа түүний бичсэнийг хэсэгчлэн сийрүүлбэл:

   "Хөшөөнөөс илүү үйл хэрэг, үзэл санаа, билиг сургаалыг нь ухаж мэддэг байх, даган мөрддөг байх чухал уу гэвэл чухлаас чухал. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, музей байгууллаа, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэвлүүлж уншигчдад ойлгогдохгүй тодорхойгүй байдаг, эсвэл маргаантай байгаа олон зүйлийг тодорхой болголоо, “Монголын нууц товчоон”-ы албан ёсны англи орчуулгыг гаргаж, эндүү ташаа орчуулсан олон зүйлийг залрууллаа, “Чингис хааны билиг сургаал”-ыг шинэчлэн хэвлүүллээ, 9 дүгээр сарын 1-ний хичээлийг “Чингис хаан ба Монголын их амар амгалан”, “Дэлхийн нийслэл Хар Хорум” сэдвээр хийж хүргэлээ, ийнхүү саяхан Алтан хөшөөг нь босголоо. Цаашид Алтан хөшөө олон хүнд их хааны үйл хэргийг ойлгож мэдэх, билиг сургаалыг нь уншиж судлах шалтгаан, урам зориг болох ач холбогдолтой. Алтаар хөшөөг нь босгоод Сар шинээр хаандаа мөргөөд байхаар хойч үеийнхэнд энэ ямар учиртай юм бэ хэмээн мэдэхийг илүү их хүсэх хэрэгцээ, шаардлагыг төрүүлэх, их хааны үйл хэрэг, гавьяа зүтгэлээр бахархах сэтгэл төрөх учиртай" гэжээ. Дэлгэрэнгүй унших бол ">энд дарна уу.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.