images

Тусгай Олимпын тамирчид Итали руу мордлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-06


      Монголын тусгай Олимпын 24 тамирчин өнөөдөр Итали улс руу мордлоо. Дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин спортын найман төрлөөр өрсөлдөх Өвлийн наадам Италийн Турин хотод маргааш эхэлнэ. Жил гаруйн өмнөөс бэлтгэлээ базаасан манай тамирчид 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ наадмын зургаан төрөлд оролцох гэж байна. Үүнээс уулын цана, снөүборд, бүжгийн төрөлд анх удаа оролцох гэж байгаа нь онцлог юм. Монголын тамирчид өмнө нь 2023 оны зургаадугаар сард Германд болсон Зуны наадмаас 25 медаль хүртэж байв. Тусгай Олимп гэдэг нь оюуны хөгжлийн ялгаатай хүүхэд, насанд хүрэгчид өвөл, зуны спортын төрлүүдээр өрсөлддөг наадам билээ. Анхдугаар наадам 1968 онд АНУ-ын Чикаго хотод болж, АНУ, Канадын 1000 гаруй тамирчин оролцсон түүхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.