Холимог тулаанчид Азийн наадамд өрсөлдөх боломжтой болжээ
Чихэнд чимэгтэй
2025-03-06
БНХАУ-ын Харбин хотод явагдсан Азийн Олимпын зөвлөлийн хурлаар холимог тулааны спортыг ирэх оны есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд болох “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулахаар шийдвэрлэжээ. Хуралдаанд оролцогчид наадамд холимог тулаанчдыг оролцуулахыг санал нэгтэй дэмжиж, эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жингийн ангиллаар зохион байгуулахаар баталжээ. Тус наадамд Ази тивийн 48 орны баг нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд холимог тулаанаас гадна и-спортод дөрвөн медалийн ангилал нэмэгдэж нийт 11 багц медаль олгохоор болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.