images

Сар шинийн өдрүүдэд Онцгой байдлын 438 алба хаагч ажиллажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-06


  Онцгой байдлын байгууллагын хот хөдөөгийн 438 алба хаагч Сар шинийн амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 1-6-ны хооронд албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Ингэхдээ гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн 68 удаагийн дуудлагаар нийт 16 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, мөс, цасанд суусан дөрвөн автомашиныг татан гаргасан байна. Мөн хөл хөдөлгөөн ихтэй худалдаа үйлчилгээний болон галын онц аюултай 1225 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналт шалгалт явуулж 8422 зөрчил илрүүлэн 2104-ийг нь арилгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.