Загвар зохион бүтээгч Каролина Херрера: Өдөрт зургаан удаа хооллосноор урт насалж болно
Анд нөхдийн мэдээ
2025-03-07
Алдарт загвар зохион бүтээгч, эдүгээ 86 настай Каролина Херрера өдөрт зургаан удаа хоол идсэнээр эрүүл, гоолиг биетэй байж урт насалж байгаа тухайгаа өгүүлсэн байна. Венесуэл гаралтай Америкийн иргэн К.Херрера өнөөдрийг хүртэл албан ёсны арга хэмжээнүүдэд загвар өмсөгчөөр байнга оролцдог бөгөөд “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа “Биеийн галбираа хадгалах гэж тусгайлсан хоолны дэглэм барьдаггүй, зүгээр өдөрт зургаан удаа илчлэг сайтай, чанартай хоол иддэг” гэжээ. Улмаар өглөө бүр шарсан өндөг, гүзээлзгэнэ, нэрс, гадил гэх мэт шинэ жимстэй тараг уудаг, үдийн хоолонд ихэвчлэн улаан лооль, өргөст хэмх, шарсан тахиа, хулд загас зэрэг уураг ихтэй хоол иддэг тухайгаа ярьсан байна. Харин элсэн чихэр, нүүрс уснаас зайлсхийж, ажил ихтэй, хооллож амжихгүй үедээ самар идэж байхыг зөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.