images

Иран: Дуучин бүсгүйг эрэгтэйчүүдийн өмнө дуулсан хэргээр баривчилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-07


   Ираны дуучин, 27 настай Хиба Сейфизаде Тегеран хотын концертын танхимд тоглолт хийж байгаад баривчлагдсан байна. Тэрбээр холбогдох төрийн байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан байсан ч хамгаалалтын албаныхан болон цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэн баривчилжээ. Эрх баригчид түүнийг баривчлах болсон шалтгаанаа албан ёсоор тайлбарлаагүй ч гэрчүүдийн хэлснээр тухайн үед тоглолтын танхимд эрэгтэй үзэгчид байсан гэнэ. Тус улсын одоогийн хуулиар эмэгтэй дуучид эрэгтэйчүүдийн өмнө тоглолт хийхийг хориглодог бөгөөд эмэгтэйчүүд зөвхөн хамтлагийн нэг гишүүн болж тоглох эрхтэй. Гэхдээ тус улсын Соёл, шашны яамны мэдээлснээр, дуучин бүсгүйг удалгүй батлан даалтад гаргасан байна. Х.Сейфизаде сүүлийн үед тоглолт хийхдээ хижаб зүүхээс татгалзсанаараа олны анхаарлыг татах болсон юм. Өнгөрсөн 12 дугаар сард дуучин Парасту Ахмади хижабгүйгээр тайзнаа гарсан хэргээр мөн баривчлагдаж байв. Тухайн үед түүнийг мөр цээжээ ил гаргасан, ханцуйгүй даашинзтай тайзан дээр гарсан нь Иранд заавал дагаж мөрдөх ёстой хувцаслалтын тухай журамд харшилсан гэж зарласан юм. NBC News-ийн мэдээлснээр, П.Ахмадийг баривчилсны дараахан тус улсын хууль тогтоох байгууллага олон нийтийн газар хижаб зүүгээгүй эмэгтэйчүүдэд хатуу шийтгэл ногдуулах хууль баталсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.