Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг харааны бэрхшээлтэй эмэгтэй удирдана
Чихэнд чимэгтэй
2025-03-07
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүнээр 2021 оноос хойш ажиллаж буй Д.Гэрэл эх орондоо Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил хариуцсан төрийн байгууллагыг удирдаж ажиллахаар боллоо. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Индианагийн Нотр Дамын их сургуульд олон улсын хүний эрхийн магистр болсон түүнийг Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилсныг өчигдөр мэдээлсэн байна. Оюутан байхдаа хараагаа алдсан Д.Гэрэл нь 2013-2020 онд Хараагүйчүүдийн Үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн 2016 онд Монгол улсын ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Гэрэл зургийг: УИХ-ын Тамгын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.