images

Нэг сарын дотор гадаадын 121 иргэнийг албадан гаргажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-07


  Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 1217 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгож, 3909 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Мөн 1724 иргэнд визийн зөвшөөрөл, 674 иргэнд виз, 24 улсын 2755 иргэнд цахимаар виз олгосон байна. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монголоос гарч явахаас зайлсхийсэн, түр ирсэн боловч виз, бүртгэлийн журмыг зөрчиж хугацаа хэтрүүлсэн найман улсын 121 иргэнийг албадан гаргажээ. Сонирхуулахад, манай улс 2024 онд гадаадын нийт 92427 иргэнд Монгол улсын цахим виз олгосон нь өмнөх оны мөн үеэс 2.9 дахин өссөн үзүүлэлт болжээ. Мөн энэ хугацаанд Монголд оршин суух 25720 зөвшөөрөл олгож, 40922 зөвшөөрлийг сунгасан байна. Энэ нь мөн өмнөх онтой харьцуулахад 9.2 хувиар өсжээ. Харин  хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 иргэнийг албадан гаргасан байна. Манай улс 2021 оны 10 дугаар сарын 1-нээс цахим визний системийг нэвтрүүлж, зочлох, бизнес уулзалт, аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч буй 99 улс, бүс нутгийн иргэд цахим виз авах боломжтой болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.