images

Гэрэл зурагчин Б.Инжинаашийн үзэсгэлэн Токиод гарч байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-07


   Баримтат гэрэл зурагчин Б.Инжинаашийн анхны бие даасан "Meeting High" үзэсгэлэн энэ сарын 3-14-ний хооронд Японы Токио хотын “ОМ system галерейд гарч байна. Тэрбээр 14 настайдаа Швейцарын хөгжлийн агентлаг, Хүүхдийг ивээх сан, Монголын Урлагийн зөвлөлийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Focus&Kids” гэрэл зургийн төслийн хальсны гэрэл зургийн дугуйланд суралцжээ. Улмаар 2007 онд “Гамма” агентлагийн гэрэл зурагчин болж Монгол, Япон, Орос, Чехэд хамтарсан үзэсгэлэн гаргаж байв. Мөн 2016 онд олон улсын гэрэл зургийн “Магнум” агентлагийн тэтгэлгийн төлөө 100-гаад орны мянга гаруй гэрэл зурагчинтай өрсөлдөн шилдэг 15-д багтаж байжээ.

Нүүр зураг: Б.Инжинаашийн авсан гэрэл зураг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.