images

Гэр бүлийн хэрэгцээнд шинээр газар эзэмших хүсэлтийг цахимаар шийдвэрлэдэг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-07


   Газрын тухай хуулийн 2023 оны нэмэлт өөрчлөлтөөр, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг Монгол улсын Засгийн газраас батлахаар болсон билээ. Үүнээс өмнө уг журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг байсан юм. Тэгвэл хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Засгийн газраас газар олгохтой холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулах, сүүлийн үеийн технологид нийцсэн системийн хөгжүүлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хийж дууссан байна. Улмаар эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталжээ. Шинэчилсэн журмаар Газрын тухай хуульд заасны дагуу шинээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуульд байхгүй зохицуулалтаар буюу ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсныг өөрчилж, тухайн асуудлыг хариуцсан албан хаагч шууд цахимаар шийдвэрлэхээр болж байгаа юм. Цаашлаад газар эзэмших, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, хуулийн хугацаанд буюу тав  хоногийн дотор шийдвэрлэх боломж бүрдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.