images

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чехэд айлчилна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-07


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чехийн ерөнхийлөгч Петр Павелын урилгаар энэ сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад айлчилна. Энэ жил хоёр улс дипломат харилцаатай болсны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ ойг тохиолдуулан Прага хот дахь тус улсын Үндэсний музейд ирэх 10-ны өдрөөс зургаадугаар сарын 22-ныг хүртэл гарах “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн нээх ажээ. Монгол улсын төрийн тэргүүний түвшинд Чехэд 10 жилийн дараа хэрэгжүүлэх гэж буй энэ айлчлалын үеэр У.Хүрэлсүх, П.Павел нар ганцаарчлан уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Айлчлалын үеэр Прага хотноо Морин хуурын чуулгын "Монголын сайхан орон" тоглолт болохоос гадна хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум болно. Улмаар уг айлчлалын дараа буюу энэ сарын 13-14-нд Польшид айлчилна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.