images

В.Зеленский: АНУ-ын талтай хийх ээлжит уулзалт утга учиртай болж чадна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-07


   Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Украин, Америкийн төлөөлөгчид ажлаа сэргээсэн" гэж мэдэгдэв. Ирэх долоо хоногт АНУ-ын талтай хийх ээлжит уулзалт утга учиртай болж чадна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр цахим хуудсандаа бичихдээ "Ирэх даваа гараг буюу 10-ны өдөр Саудын Арабт айлчилж, угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай уулзсаны дараа Америкийн түншүүдтэйгээ хэлэлцээ хийх болно” гэсэн байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Уиткофф "Бид Саудын Арабын Эр-Рияд хотод Украины талтай хэлэлцээ хийхээр ярилцаж байна. Зорилго нь энхийн хэлэлцээрийн суурь нөхцөл болох гал зогсоох хэлэлцээрийг тохиролцох явдал" гэжээ. Мөн В.Зеленский "Украин улс АНУ болон Европын түншүүдтэйгээ энх тайвны төлөө хамтран ажиллахад бэлэн байна" гэв. Талуудын эн тэргүүний зорилт бол далай болон агаарт гал зогсоох явдал бөгөөд энэ удаагийн алхам илүү өргөн хүрээтэй, иж бүрэн хэлэлцээрийн эхлэл болно хэмээн найдаж байгаагаа тэрбээр тэмдэглэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.