Хиймэл оюунаар зурсан зураг 277200 долларын үнэ хүрэв
Анд нөхдийн мэдээ
2025-03-07
Их Британийн “Christie's” дуудлага худалдааны газар энэ сарын 5-нд анх удаа хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг худалдлаа. 14 хоног үргэлжилсэн цахим дуудлага худалдаагаар нийт 34 зургийг борлуулахаар тавьсан ч зургаа нь үнийн санал огт аваагүй, найм нь нэлээд хямд үнээр зарагдсан байна. Дижитал зураач Рэфик Анадолын "Machine Hallucinations – ISS Dreams – A" бүтээл 277200 доллар хүрсэн нь хамгийн өндөр үнэ болжээ. Харин хамгийн бага үнээр зарагдсан бүтээл 756 доллар хүрсэн байна. Мөн Америкийн зураач Чарльз Цсүригийн (1922-2022) "Bspline Men" бүтээлийг 50400 доллароор буюу дуудлага худалдааныхны тооцоолсноос арай хямдаар худалдаж авчээ. Ийнхүү 28 зургийг борлуулсан үнэ нийтдээ 728784 доллар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.