Байгалиас авч ашигласнаа эргүүлээд төлсөн нь 64 хувьтай байна
Чихэнд чимэгтэй
2025-03-07
Өнгөрөгч 2024 онд Монголд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 283 сая төгрөг болж 2023 оныхоос 30 гаруй сая төгрөгөөр өссөнийг салбарын яамнаас мэдээллээ. Тухайн аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг энэхүү орлогыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ан амьтан, ургамал, ойн нөөц ашигласан төлбөрөөр бүрдүүлж, эргээд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд хуваарилан зарцуулдаг хуультай. Тэгвэл аймгууд 2024 онд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төсвөө нийт 72.581 сая төгрөгөөр баталсан нь 2021 оны дүнтэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт болжээ. Гэвч уг орлогоос 47.382 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд байгалийн нөөцийг сэргээхэд зарцуулах ёстой хөрөнгөний 64 хувь нь л энэ орлогоос бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, байгалиас авч ашигласныгаа эргүүлээд төлсөн нь 64 хувьтай байна гэсэн үг юм. Дашрамд дурдахад, 2024 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн дийлэнх буюу 162 сая төгрөгийг газар, 86 сая төгрөгийг ус, 20 сая төгрөгийг ой, 14 сая төгрөгийг амьтан, 363.7 мянган төгрөгийг ургамлын нөөц ашигласнаас тус тус бүрдүүлсэн байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийг байгаль хамгаалах ажилд зарцуулсан байдал. 2021-2024 он.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.