images

АНУ: Гэмт этгээд алмаазан ээмэг хулгайлж яваад баригдахдаа залгижээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-07


   АНУ-ын “Tiffany” тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээс алмаазан ээмэг хулгайлсан этгээд баривчлагдах үедээ уг ээмгийг залгисан байна. Цагдаа нар түүний ходоодноос 770 мянган долларын үнэтэй ээмгийг гаргаж авахын тулд хүндээр бие засахыг нь хүлээж байна. NBC News агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 26-ны өдөр 32 настай Жэйсон Гилдер гэгч этгээд үнэт эдлэлийн дэлгүүрээс дээрэм хийгээд зугтаж явахдаа хурдны зам дээр баривчлагджээ. Тэрбээр өөрийгөө сагсан бөмбөгийн алдартай тамирчныг төлөөлөн ээмэг, бөгж худалдаж авахаар ирсэн гэж дэлгүүрийн худалдагчид үнэмшүүлэн VIP өрөөгөөр үйлчлүүлсэн байна. Ингэж байхдаа 609 мянган долларын үнэтэй 8.19 каратын алмаазан ээмэг, 160 мянган долларын үнэтэй 4.8 каратын алмаазан бөгжийг авч зугтахыг оролджээ. Энэ үед худалдагч бөгжийг булааж авч чадсан бөгөөд хулгайч ээмгийг аван зугатсан байна. Дуудлага авсан цагдаа нар түүнийг даруй эрэн хайж, машинтай явж байхад нь саатуулсан бөгөөд гэмт этгээд баривчлагдах үедээ ээмгийг залгисан байна. Орландо мужийн цагдаагийн газар рентген зураг авч үзээд, бөгж түүний ходоодонд байгааг нотолжээ. Гэмт этгээдийн биеэс ээмгийг гаргаж авахаар хүлээж байгаа талаар тухайн үед цагдаагийн ажилтан хэвлэлд ярьсан бөгөөд ээмэг олдсон эсэхийг өнгөрсөн 5-ны өдөр асуухад хариу өгөхөөс татгалзсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.