images

Бельгийн төмөр замын компани иргэдэд юуг сэрэмжлүүлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-10


   Бельгийн төрийн өмчит төмөр замын Infrabelкомпани хоёр хүүхэд суулгасан тэрэг түрж төмөр зам хөндлөн гарч буй эмэгтэйн дүрс бичлэгийг олон нийтэд дэлгээд "Маш хариуцлагагүй үйлдэл" гэсэн тайлбар хийжээ. Бичлэгт нэгэн эмэгтэй хүүхдийн тэрэг түрэн төмөр замаар гарч явахдаа эд зүйлээ дахин дахин унагаж, түүнийгээ авах гэж байн байн саатаж буй дүр зураг буусан байна. “Infrabel“ компани бичлэгт тайлбар хийхдээ "Хүмүүс галт тэрэгний хурдыг ямагт дутуу үнэлдэг. 100 км/цагийн хурдтай явж байгаа галт тэрэг бүрэн зогсохын тулд 800 метр явах шаардлагатай байдаг. Хүмүүсийн олонх нь амжиж гарна гэж итгээд чадалгүй осолддог” гэсэн байна. Улмаар төмөр зам дээр жилийн жилд ийм төрлийн осол олноор гардгийг дурдаад, сэрэмжлүүлэх, анхааруулах зорилгоор уг бичлэгийг нийтэлсэн болохоо тайлбарлажээ. Эцэст нь уг эмэгтэй өөртөө болон хүүхдүүдийнхээ амь насанд аюул учруулж буйг шүүмжлээд, төмөр замын бүх өртөөн дээр явган хүний гарц, хонгил, гүүр байдаг болохыг сануулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.