images

Хятад: Цахим зөвлөгөө өгдөг эмч нь хиймэл оюунаар бүтээсэн хуурамч хүн байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-10


   Хятадын TikTok видео платформ дээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч ихэд алдаршсан эмч хэрэг дээрээ хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээсэн хуурамч хүн байсан тухай "New York Post" сонин мэдээлэв. Тус сонины мэдээлснээр, TikTok платформоос "Coochie doctor" гэсэн нэрээр хайхад эмчийн дүрд хувирсан хиймэл оюунт робот зөвлөгөө өгч буй маш олон бичлэг олдсон байна. Тэрхүү хуурамч эмч “Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 10 гаруй жил ажилласан”, “Гоо сайхны мэс засал, хоолны дэглэмийн мэргэжилтэн” гэх зэргээр өөрийгөө танилцуулж, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө өгдөг байжээ. 3 сая орчим хандалттай уг бичлэгт "Coochie doctor" ходоодны өвчинд хан боргоцой эсвэл өргөст хэмхний салат идэхийг санал болгожээ. Үүнийг харсан цахим хэрэглэгчид хоол хийх талаар зааварчилгаа хүссэн бөгөөд жорыг хаанаас худалдаж авахыг асуусан сэтгэгдэл 36 мянга гаруй болсон байна. Харин нэгэн TikTok хэрэглэгч “Coochie Doctor”-ыг хиймэл оюун ухааны программ ашиглан бүтээсэн хуурамч эмч болохыг илчилжээ. Үүнийг мэдсэн дагагчид нь "Coochie doctor"-ын зөвлөгөөг ёсчлон дагадаг байснаа хэлж, хуулийн байгууллага энэ мэтийн цахим залилангийн арга илүү нарийсч байгааг иргэдэд анхааруулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.