images

Нийтийн бие засах газрын ариун цэврийн цаасыг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-11


   Их Британи улсад нийтийн бие засах газрын ариун цэврийн цаас хэрэглэхдээ элдэв ул мөр, толбо байгаа эсэхийг шалгаж үзэхийг анхааруулсан байна. Учир нь энэ нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн үлдээсэн ул мөр байж болзошгүй тул хамаагүй хэрэглэснээр халдварт өвчин хүрч болзошгүй талаар “The Daily Mail“ сонин бичжээ. Нэгэн цахим хэрэглэгч нийтийн бие засах газрын ариун цэврийн цаас цусны толботой байгаа бичлэгийг TikTok платформд байршуулж "Мансууруулах бодис хэрэглэгчид тариурын зүүгээ ариун цэврийн цаасанд арчиж цэвэрлэдэг тул ийм ул мөр үлддэг” гэсэн тайлбар хийсэн юм. Улмаар ийм цаас хэрэглэх нь элдэв вирусийн халдвар авах аюултайг анхааруулсан байна. Үүнийг үзсэн цахим хэрэглэгчид нийтийн бие засах газарт ийм зүйлтэй олон удаа тааралдаж байсан тухайгаа хэлж, бусдыг сэрэмжлүүлжээ. Эмч, мэргэжилтнүүд ч ариун цэврийн цаасаар дамжин вирус халдварлах өндөр магадлалтайг сануулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.