images

Ёкозүна С.Бямбасүрэн анхны даваагаа авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-11


   Шинэ ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Харү башёгийн хоёр дахь өдөр Вакатакакагэгээр давлаа. Тэрбээр өчигдөр комүсүби Абид унасан юм. Мөн оозэки цолоо хамгаалан барилдаж буй Котозакүра Гонояамагаар анхны даваагаа авчээ. Макүүчи зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Киришима Абид, Чиёошома Б.Мөнхсайхан Даиэишод, Оошома П.Дэлгэрбаяр Тамаваши Б.Мөнх-Оргилд унаж, Онокацү Б.Чойжилсүрэн Мидорифүжигээр давав. Харин жүрёо зиндааг тэргүүлж буй Тамашохо Э.Энхманлай хоёр, Миторюү Б.Төрболд нэг даваатай барилдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.