Зүүн аймгуудад түймэр унтраахаар үүлэнд нөлөөлж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2025-03-11
Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар гарсан ой хээрийн түймрийг унтраахаар цаг агаарт зориудаар нөлөөлж эхэллээ. Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан "Шарга бороо-2" экспедицийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлснөөр нойтон цас хоёр цаг оржээ. Улмаар өнөө өглөөний найман цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм нойтон цас орсныг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Цаг агаарт нөлөөлөх ажлыг өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын нутагт үргэлжлүүлэх аж. Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн ням гарагийн байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгийн нутагт нийт 11 удаагийн түймэр бүртгэгдээд байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.