images

Абрахам Линкольны дүрс бүхий зоос юуны учир үнэд хүрэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-11


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэг центийн зоос үйлдвэрлэхээ зогсоохыг тушааснаар Абрахам Линкольныг дүрсэлсэн нэг центийн зоосон мөнгө үнэд хүрч эхэлжээ. “The Mirror сонины мэдээлснээр цуглуулагчдын дунд уг зоос 121 сая долларын үнэ хүрээд байгаа аж. Энэхүү зоосыг анх 1909 онд АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольны мэндэлсний 100 жилийн ойд зориулан гаргасан бөгөөд нэг талдаа түүнийг, нөгөө талдаа улаан буудайн түрүү дүрсэлсэн байдаг. Гэхдээ энэ зоос бүгд тийм үнэтэй гэсэн үг биш юм. Тухайлбал, 1943 онд хийсэн хүрэл зоос ойролцоогоор 2.3 сая долларын үнэ хүрч байсан бол огнооны алдаатай цутгасан 1944 оны зоос нэг сая долларын үнэтэй байжээ. Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сарын 9-ний өдөр нэг центийн зоос цутгахаа зогсоохыг Сангийн сайдад үүрэг болгохдоо зоос үйлдвэрлэх зардал нь мөнгөн тэмдэгтээсээ өндөр үнэтэй байгааг эш үндэс болгож байгаагаа дурдсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.