images

Тамашохо Э.Энхманлай өнөөдөр макүүчид дэвшиж барилдана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-11


   Жүрёо зиндааг тэргүүлэн барилдаж буй Тамашохо Э.Энхманлай өнөөдөр буюу Харү башёгийн гурав дахь өдрөөс макүүчид барилдахаар боллоо. Учир нь, Нишикифүжи гэмтлийн улмаас башёг орхиж байгаа тул зиндаа ахихаар болжээ. Э.Энхманлай жүрёо зиндааны эхний хоёр барилдаандаа давсан бөгөөд өмнөх сард макүүчид маэгаширагийн зүүний 16-д барилдаж байгаад ес унаж зиндаа доошилсон юм. Мөн тус башё түүний анхны дээд зиндааны барилдаан байсан билээ. Тамашохо 2011 оны есдүгээр сард мэргэжлийн сүмод анх барилджээ. Сонирхуулахад, нэг дэвжээнд барилддаг Тамаваши Б.Мөнх-Оргил түүний хүргэн ах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.