Монголын ноос, ноолуурын брэндүүд Миланы загварын долоо хоногт оролцов
Чихэнд чимэгтэй
2025-03-11
Италийн Милан хотноо өнгөрөгч сарын 25-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд болсон Миланы загварын долоо хоногт Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцжээ. Манай улсын "Топ донж", "Ханбогд Кашмер", "Сноу Филдс", "Гоёл Кашмер", "Нэгүн Кашмер" компаниуд тус арга хэмжээнд “GoMongolia” нэрийн дор тусгай павильон засаж, монгол ноолуураар хийсэн эмэгтэй намар, өвлийн хувцасны загваруудыг танилцуулсан байна. Павильоны нээлтийн арга хэмжээнд Монголын талын төлөөлөгчдөөс гадна "Vogue" сэтгүүл, арга хэмжээний ерөнхийлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын загварын нөлөөлөгчид, дизайнерууд, Миланы бүтик дэлгүүрүүдийн эзэд уригдан оролцжээ. 1958 оноос хойш зохиогдож буй Миланы загварын долоо хоног дэлхийн шилдэг дөрвөн загварын долоо хоногийн нэгд тооцогддог бөгөөд жилд хоёр удаа болдог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.