images

Дараагийн Жэймс Бонд хэн байх вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-11


   Их Британийн “Жэймс Бонд 007” цуврал киноны эрхийг Америкийн “Amazon MGM Studios” компани худалдаж авсан байна. Шинээр бүтээх ангийн Бондын дүрд хэн тоглож болох талаар жүжигчид, шүүмжлэгчид, үзэгчид янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа бөгөөд жүжигчин Пирс Броснан "The Sunday Telegraph" сонинд өгсөн ярилцлагадаа "Бондын дүрд британи хүн тоглох ёстой" гэжээ. П.Броснан бол Бондын дүрд тоглосон британи биш цорын ганц хүн юм. BBC агентлагийн мэдээлснээр, Их Британийн жүжигчид болох Жэймс Нортон, Тео Жэймс нар дараагийн Бондын дүрд тоглохоор яригдаж байгаа аж. Мөн түүнээс гадна ирланд гаралтай жүжигчин Пол Мескал, Циллиан Мерфи, Австралийн жүжигчин Жэйкоб Элорди нар энэ дүрд өрсөлдөж байгаа ажээ. Английн зохиолч Ян Флэмингийн зохиолоор хийсэн, тагнуулч Бондын тухай анхны кино 1962 онд гарсан бөгөөд жүжигчин Шон Коннэри Бондын дүрийг бүтээсэн юм. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд нийтдээ 27 анги хийсэн бол Бондын дүрд долоон өөр хүн тоглосон билээ. Харин хамгийн сүүлийн Бонд нь Их Британийн жүжигчин Дэниел Крэйг байжээ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.