images

Богд уулын 30 га талбайд цэвэрлэгээ хийж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-11


   Богд уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбай бүхий ойг цэвэрлэж эхэллээ. Тус хэсэг нь ойн хортонд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон тул ойн түймэр болон хортон шавжаас сэргийлэх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэхээр ийнхүү цэвэрлэж байна. Энэ ажилд Богд уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж байгаа ажээ. Богд уулын дархан цаазат газар нь нийт 41651 га талбайтай, үүнээс 17.3 хувь нь онгон бүс, 54.2 хувь нь хамгаалалтын бүс, 28.5 хувь нь хязгаарлалтын бүс юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.