Макаогийн сан монголчуудад тэтгэлэг олгоно
Чихэнд чимэгтэй
2025-03-11
БНХАУ-ын “Бүс ба Зам” бодлогыг дэмжсэн 11 орны 10 оюутанд Макаогийн сангаас тэтгэлэг олгохоор болжээ. Үүнд манай улс мөн багтаж буй бөгөөд Макаогийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах нэг оюутанд 100 мянган макао патака буюу ойролцоогоор 45 сая төгрөгийн тэтгэлэг олгох ажээ. Тэтгэлэг горилогч нь Макаогийн их сургууль, Политехник коллеж, Аялал жуулчлалын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Сэнт Жозэфийн их сургууль, Макаогийн Кианг Ву сувилахуйн коллеж зэрэг найман их, дээд сургуулийн шаардлагыг хангасан нөхцөлд Макаогийн санд хүсэлт хүргүүлэх ажээ. Харин Макаогийн сан иргэдийг зургаадугаар сарын 2-ноос наймдугаар сарын 29-ний хооронд бүртгэж, сонгон шалгаруулалт явуулах юм байна. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Макаогийн сангийн 853-87950920, 853-87950913 дугаараар болон [email protected] цахим хаягаар авах боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.