Дэлхийн хамгийн их үстэй хүнээр энэтхэг хүү тодров
Анд нөхдийн мэдээ
2025-03-11
Нүүрнийх нь 95 хувь нь үсээр бүрхэгдсэн энэтхэг хүү Гиннесийн дээд амжилтын номд "Дэлхийн хамгийн их үстэй хүн" хэмээн бичигдэв. Энэтхэгийн "Indian Express" агентлагийн мэдээлснээр, энэ жил 18 настай Лалит Патидар хүүгийн нүүр 1 кв/см тутамдаа 201.72 ширхэг үстэй болохыг Гиннесийн дээд амжилтыг бүртгэх компани хэмжиж тогтоосон байна. Хүү эхээс “werewolf syndrome” хэмээх эмгэгтэй төрсөн бөгөөд үс нь жирийн хүнийхээс хэд дахин хурдан аж. Маш ховор тохиолддог энэ эмгэг Дундад зууны үеэс хойш дэлхийд ердөө 50 орчим хүнд тохиолдсон нь бүртгэгдсэн байна. Эдүгээ Итали улсад амьдардаг Д.Патидар телевизийн шоунд оролцож, өвөрмөц амьдралынхаа түүхийг ярьсныг үзвэл анх бага сургуульд ороход нь хүүхдүүд түүнээс зайгаа барьдаг, зарим хүүхэд шууд айж зугтдаг байсан гэнэ. Өнөөдөр Л.Патидар нийгмийн сүлжээнд нэлээд алдаршиж, "Instagram"-д 265 мянга, "YouTube"-д 100 гаруй мянган дагагчтай болсон бөгөөд хүмүүс өөрийг нь ойлгож хүнлэг ханддагт сэтгэл өөдрөг байдаг тухайгаа ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.