images

АНУ: Сайн чанарын япон гүзээлзгэний нэг ширхэгийг 19 доллароор худалдаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-11


   АНУ-ын Лос-Анжелес хотын өндөр зэрэглэлийн "Erewhon" хүнсний сүлжээ дэлгүүрт, Японд тариалсан гүзээлзгэнэ нэг ширхэг нь 19 доллароор зарагдаж байгаа тухай Алиса Анточи хэмээх нөлөөлөгч бүсгүй “ТикТок” хуудсандаа нийтэлсэн байна. Тус дэлгүүрийн эзний ач охин гэгдэх Алиса гүзээлзгэнийг Японы Киото хотын органик хүнс үйлдвэрлэгч “Elly Amai” компанийн тариалсан дээд зэрэглэлийн жимс болохыг танилцуулжээ. Гэрэл зургаас харахад, тус тусад нь боож савласан гүзээлзгэний шошгон дээр “ELLY AMAI KYOTO. High-quality Fruit Revolution” гэсэн хаяг бичээстэй байх аж. Дэлгүүрийн албаны хүний танилцуулснаар, энэ гүзээлзгэнийг 12 дугаар сараас тавдугаар сар хүртэл Японы фермээс долоо хоног бүр хязгаарлагдмал тоогоор шууд нийлүүлдэг тул ийм өндөр үнэтэй байдаг бөгөөд Токиод ч мөн адил үнээр худалдаалдаг болохыг онцолсон байна. Улмаар хэтэрхий өндөр үнэтэй байгаа талаар зарим хэрэглэгчийн шүүмжлэлд “Хамгийн тохиромжтой нөхцөлд тариалсан, хурааж авснаас хойш 24-48 цагийн дотор дэлгүүрт нийлүүлдэг сайн чанарын гүзээлзгэнэ" гэсэн тайлбар хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.