images

Монголын снөүбордын тамирчид олон улсын тэмцээнээс анх удаа медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-11


   Хятадын Хэбэй мужийн Хаалган хотод энэ сарын 8-9-ний өдрүүдэд болсон снөүбордын хүүхдийн, өсвөрийн, насанд хүрэгчдийн Азийн нээлттэй тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцож зургаан медальтай ирлээ. Тэмцээний эхний өдөр манай тамирчид параллель слалом төрөлд уралдаж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, эрэгтэй хүүхдийн ангилалд М.Тэгшдүүрэн, насанд хүрэгчдийн ангилалд Г.Зоригт хүрэл, эмэгтэй хүүхдийн ангилалд Д.Ууганзаяа, өсвөрийн ангилалд М.Есүй мөнгөн медаль хүртжээ. М.Есүй нь "Эхлэл" клубийн тамирчин бол Г.Зоригт тус клубийн багш юм. Улмаар тэмцээний сүүлийн өдөр аварга слалом төрлийн уралдаан болоход багш, шавь хоёр хоёулаа өөр өөрсдийн ангилалд түрүүлж алтан медалийн эзэн болов. Ийнхүү Монголд ердөө сүүлийн 15 жилийн хугацаанд хөгжиж байгаа снөүбордын спортоор хичээллэж буй манай тамирчид анх удаа олон улсын тэмцээнээс медаль авсан түүхэн үйл явдал тохиожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.