Их Британи: Алдартай жүжигчин 900 хүний өрийг хувиасаа төлжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-12
Их Британийн жүжигчин, эдүгээ 56 настай Майкл Шин өөрийн мөнгөөр 900 хүний, нийтдээ нэг сая орчим паундын өрийг барагдуулсан байна. Тодруулбал, тэрбээр сүүлийн хоёр жилийн турш тусгай төсөл хэрэгжүүлж, 900 иргэний нэг сая орчим паундыг өрийг төлж өгчээ. Тэрбээр өр худалдан авах компани байгуулснаар энэ төслөө эхлүүлсэн бөгөөд "Хүмүүсийн өрийг багцлан худалдаж аваад өр худалдан авдаг өөр компанид хямд үнээр зарж болдог" хэмээн ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Өрийг нь төлсөн хүмүүс бол түүний төрөлх Порт Талбот хотын иргэд бөгөөд нэгэнтэй нь ч биечлэн уулзаж байгаагүй гэдгээ тэрбээр хэлээд “900 хүнд туслах нь нэг талаар амаргүй байсан ч нөгөө талаар маш том амжилт юм” гэжээ. Мөн цаашид энэ төслөө үргэлжлүүлж өрийн дарамтад орсон олон хүнд туслах төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан байна. Жүжигчин М.Шин 1991 онд анхны дүрээс бүтээснээс хойш "Twilight", "Frost vs. Nixon", "Nocturnal Animals" зэрэг бүтээлээрээ олны танил болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.