Дуучин Э.Энхжаргал Германы жазз хөгжмийн оны шилдэгт нэр дэвшжээ
Чихэнд чимэгтэй
2025-03-12
Германд амьдардаг жазз дуучин Э.Энжаргал буюу Энжи Германы “Deutscher Jazzpreis-2025” жазз хөгжмийн оны шилдэг шалгаруулах наадамд нэр дэвшжээ. Тэрбээр уртын дууг жазз хөгжимтэй хамтатган дуулдаг бөгөөд энэ өвөрмөц байдлаараа жазз хөгжим сонирхогчдын дунд ихээхэн нэрд гараад байгаа юм. Энэ удаагийн шалгаруулалтад 1000 гаруй уран бүтээлч оролцохоор материалаа ирүүлснээс шүүгчид 22 уран бүтээлчийг шигшиж, төрөл тус бүрээр нь дөрвөн номинацид нэр дэвшүүлсэн байна. Наадам зохион байгуулагчид ирэх долоо хоногт эцсийн нэр дэвшигчдийг танилцуулах бөгөөд эхний удаа "Шилдэг дуучин" номинацид дуучин Энжитэй хамт Эрик Лайтхаузер, Хайди Хайдельберг, Сера Кало нар нэр дэвшсэнийг цахим хуудсаараа зарласан байна. “Deutscher Jazzpreis-2025” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх зургаадугаар сарын 13-нд Кёльн хотод болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.