Музей үзэгчдийн тоо эрс багасчээ
Чихэнд чимэгтэй
2025-03-12
Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт болдог "Музейн нээлттэй өдрүүд"-ээр музейн бүтэн жилийн үзэгчидтэй тэнцэх тооны иргэд музейд зочилдог. Энэ жилийн тухайд Сар шинийн амралттай давхцаж, таван өдрийн турш нийт 15 мянган иргэн музейгээр үйлчлүүлсэн байна. Эдгээр өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музейн 800 орчим албан хаагч иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд энэ жил музей үзэгчдийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад эрс багасчээ. Тухайлбал, өнгөрсөн жил эхний гурван өдрийн дүнгээр орон даяар 26 мянган иргэн музейд зочилж, үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдаж байжээ. Улмаар таван өдрийн дараагаар нийт 87 мянган хүн музейгээр үйлчлүүлсний 37 мянга нь 16 хүртэлх насны хүүхэд байсан бол 3000 гаруй нь ахмад настан байв. Харин 2023 онд тав хоногт 170 мянга гаруй хүн музей үзэж байсан аж. Үүнээс 92 мянга нь насанд хүрэгчид байсан бол 80 мянга нь хүүхэд, 1059 нь тусгай хэрэгцээт иргэд байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.