images

Хятадын хөдөөгийн зэлүүд тосгон юуны учир алдаршив?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-12


   Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч DeepSeek компани дэлхий даяар алдаршиж эхэлснээр түүнийг үүсгэн байгуулагч Лян Вэнфэнгийн төрсөн тосгон жуулчид олноор очдог их хөлийн газар болжээ. Хонгконгийн SCMP сонины мэдээлснээр, Лян Вэнфэн Гуандун мужийн Милин тосгонд төрж өссөн бөгөөд газар тариалан дагнан эрхэлдэг 700-гаадхан хүнтэй хөдөөгийн зэлүүд энэ тосгон DeepSeek”-ийн ачаар дэлхий дахинд танил болсон нь энэ юм. Өнгөрсөн Хаврын баярын үеэр энд өдөр бүр 10 мянга орчим жуулчин ирсэн гэж тосгоны удирдлага мэдээлжээ. Энэ үеэр Лян Вэнфэн нутагтаа ирж багын найзуудтайгаа хөл бөмбөг тоглох зэргээр тавтай сайхан амраад буцсан байна. Түүнийг ирэхэд тосгон даяараа баяр хөөр болон айл бүр үүдэндээ улаан дарцаг, аварга том бөмбөлөг өлгөж угтжээ. Тэрбээр тосгондоо бага сургууль төгсөөд Учань хотод дунд, ахлах сургуульд шилжин суралцаж, 2002 онд Жэжян хотын нэр хүндтэй их сургуульд элсэн орсон бөгөөд аав ээж хоёр нь одоо хүртэл төрөлх тосгоныхоо бага сургуульд багшилж байна. Тосгонд ирсэн жуулчид түүний амьдардаг байсан гэрт зочилж, зарим сониуч хүмүүс байшингаас нь шороо, тоосгоны хэлтэрхий зэргийг авч явдаг тухай нутгийн иргэд ярьжээ. Тосгоны удирдлагууд өнгөрсөн сарын дундуур их засварын ажил эхлүүлж, зам өргөтгөн шинэчлэх, хуучин барилгуудыг буулгах, мод тарих зэрэг ажлыг хийж байна. "Төрөлх нутагтаа томоохон өөрчлөлт авчирсан Лян Вэнфэнээр бахархдаггүй хүн энэ тосгонд байхгүй" хэмээн SCMP сонин бичжээ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.