images

Монголчууд хоёр сарын дотор Хятадаас 11.6 сая юанийн бараа цахимаар захиалан авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-12


   Монголд “Temu”, “Taobao”, “Pindoudou” зэрэг Хятадын цахим худалдааны платформ өргөн дэлгэрч, хэрэглэгчид зах, худалдааны төв, дэлгүүр орохгүйгээр хувцас, тоглоом, гэр ахуйн бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн барааг шууд захиалан авдаг болсон билээ. Улмаар карго тээврийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж байгаа юм. Иймд хил дамнасан цахим худалдааны захиалгат барааг гаалиар нэвтрүүлэх 9710 гарцыг Эрээн боомт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлсэн байна. Тус боомтоос өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд “Шинэ Эрээн” сонины сурвалжилсныг үзвэл, он гарснаас хойш тус гарцаар Монголын үйлчлүүлэгчдийн 103 мянган захиалгын дагуу 11 сая 631 мянган юанийн үнийн дүн бүхий 100 мянга гаруй барааг гаалийн бүрдүүлэлт хийн нэвтрүүлжээ. Зөвхөн 27-ны өдөр гэхэд Эрээн боомтоор Монгол руу гарсан бараа 4.9 тонн хэмжээтэй, 345 мянган юанийн үнийн дүнтэй байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.