Казахстан: Зүчи хааны тухай киноны гол дүрд Чингис нэртэй жүжигчин тогложээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-12
Казахстаны кино театруудын дэлгэцнээ энэ сарын 20-нд “Зүчи хаан: Их улсын захирагч” баримтат кино гарч эхлэх гэж буйг “Kazinform” агентлаг мэдээллээ. Уг киног тус улсын алдартай сэтгүүлч, продюссер Майя Бекбаяева Казахстаны Үндэсний телевиз, радиогийн дэмжлэгээр бүтээжээ. Киноны зохиолыг бичиж, ерөнхий продюсерээр ажилласан М.Бекбаяева киноны зургийг өнгөрөгч оны 8-9 дүгээр сард буюу нэг сар орчмын хугацаанд авсан гэжээ. Харин сэдвээ гүнзгий судалж хагас жилийн дотор зохиолоо бичсэн гэнэ. Өнгөрсөн онд тус улсын ерөнхийлөгчийн дэргэдэх "Үндэсний хуралдай" зөвлөлдөх байгууллагын хуралдаан дээр ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Зүчийн улсын 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлахад энэ сэдвээр кино хийх санаа төрсөн тухайгаа М.Бекбаяева “Kazinform” агентлагт ярьжээ. Кинонд Зүчийн дүрийг залуу жүжигчин Шынгыс Бэйбитулы, Чингис хааны дүрийг Болат Узаков бүтээжээ. Казах хэлэнд Чингис хааны нэрийг Шынгыс хэмээн хэлж бичдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.