images

АНУ: Хүнсний бүтээгдэхүүнд хиймэл өнгө оруулахыг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-12


   АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны сайд Роберт Кеннеди хүнсний томоохон компаниудад хандаж, бүтээгдэхүүндээ хиймэл өнгө оруулахгүй байх шаардлага хүргүүлсэн тухай “Bloomberg News” мэдээлэв. Тэрбээр хүнсний томоохон компаниудын удирдах ажилтнуудтай уулзах үеэрээ ийм шаардлага тавьсан бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол тодорхой арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн байна. Уулзалтад “General Mills, PepsiCo, Kraft Heinz” зэрэг томоохон компаниудын удирдлагууд оролцжээ. АНУ-д эрүүл мэндийн төлөөх улс төрийн идэвхтэн, хувь хүн, олон нийтийн байгууллагууд хүнсний бүтээгдэхүүнд тэжээллэг чанаргүй хиймэл өнгө оруулж, эрүүл бус хүнс нийлүүлсээр байгааг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.