images

Нэг сарын дотор байгаль орчны зөрчлийн 10 дуудлага иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-12


   Байгаль орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарт өнгөрсөн сард 10 гаруй дуудлага мэдээлэл иржээ. Энэ онд тус дугаараар ой мод, ургамал, амьтан, газрын хэвлий, ус, рашаан ашиглалт, хаягдал ус, хог хаягдал, химийн бодис зэрэг байгаль орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж байгаа үйлдлийн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авах ажлыг идэвхжүүлээд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн сард ирсэн дуудлагын ихэнх нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нарангийн голын ай савд голын голдирлыг өөрчлөн алт ухаж буй тухай байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Түнхэл сумын ойгоос мод бэлтгэх журмыг цуцалсантай холбогдуулан хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх, Төв аймаг Баянчандмань сумын Жимбэгэрийн аманд иргэнд ой модтой газар олгосон, ойг хашаалсан гэх гомдол, мэдээллүүдийг шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Манай улсад хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид олгох, хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог хуультай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.