Үндэсний баялгийн санд хоёр сарын дотор 39.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Чихэнд чимэгтэй
2025-03-13
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани Үндэсний баялгийн санд хоёр сарын дотор 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өнгөрсөн онд тус компани нэг сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 25.9 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулан 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Улмаар оны сүүлийн хагаст нээлттэй биржийн арилжаагаар борлуулалтаа нэмэгдүүлж, тээвэрлэлтийн дэд бүтэц, ложистикийн асуудлуудаа шийдсэнээр ашиг нь нэмэгдэж, 2024 оны 12 дугаар сард Үндэсний баялгийн санд 13 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн энэ сард 25 тэрбум төгрөг ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүлж, сангийн хөрөнгийг 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулаад байна. Улс орнууд байгалийн баялгаа олборлож, олсон орлогоо хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, үүнийгээ байгалийн нөөц шавхагдсаны дараа ашиглах зорилгоор ийм төрлийн сан байгуулдаг. Манай улсын тухайд, өнгөрсөн онд Баялгийн сангийн тухай хууль баталж, Үндэсний санд төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн сан, "Ирээдүйн өв" санд хуваарилахаар тогтсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.